Нүүр УБТЗ ХНН Ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоов
УБТЗ ХНН

Ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоов

G.Press 3 жилийн өмнө 133 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Замын-Үүд боомтын төмөр замын ачаа тээврийн эргэлтийг хурдасгах, тус боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, шаргуу ажиллаж байна.   Өчигдөр /2023.02.22./ “Замын-Үүд дэх УБТЗ-ын Шилжүүлэн ачих ангийн хамт олон мэргэжлийн өндөр ур чадвар гарган ачилтын технологит хугацаанаас богино хугацаанд 397 чингэлэг, 12 хагас вагон, 8 битүү вагон буюу нийт 417 вагон, чингэлэг шилжүүлэн ачиж, нарийн царигийн вагоноос 167 вагон ачаа талбайд буулган, 388 бичиг баримт боловсруулж, ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Ийнхүү ачилт, буулгалтыг нэмэгдүүлснээр вагоны сул зогсолтыг бууруулж, ачаа тээврийн эргэлтийг хурдасгах ач холбогдолтой юм. Ачилтын дээд амжилт тогтооход Замын-Үүд зангилааны нийт төмөр замчдын гар нийлсэн хамтын хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэжээ. Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн хоёрдугаар ээлжинд ачаа, сэлгээний зохицуулагч Н.Наранбаатар ахлагчтай, сэлгээний операторч Ж.Мөнгөншагай,  ахлах ачаа вагон хүлээлцэгч С.Гантуяа, О.Цэрэнсүрэн, Э.Энхцэцэг, Х.Ууганбаяр нарын удирдлаганд ачаа вагон хүлээлцэгч О.Болормаа, М.Анхзул, Н.Оюунсайхан, Н.Солонго, Ц.Нинжбадгар, Г.Насантогтох, А.Энхтөр, Б.Азбилэг, тооцооны операторч Б.Онон, О.Аминзаяа, С.Сарантуяа, өөрөө явагч краны жолооч Г.Ганзориг, Б.Өнөрбалжинням, О.Бат-Эрдэнэ, гүүрэн кранчин Д.Отгонбаяр, Г.Ганзориг, оосорлогч Э.Энхбат, Т.Мөнхсайхан, Л.Оюунбат, Э.Өсөхбаяр,  Э.Рэнцэнсамбуу, Н.Отгон-Эрдэнэ, Д.Баттөр, ачигч Д.Бат-Эрдэнэ, М.Отгонбат, Н.Мөнгөнцацралт, О.Бат-Эрдэнэ нар ур чадвар гарган, ачилт, буулгалтын ажиллагаанд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, түргэн шуурхай ажиллажээ. Ингэснээр Хятад вагоны сул зогсолтыг бууруулж байгаа хэрэг юм. Хамт олноо зөв зохион байгуулсан Шилжүүлэн ачих ангийн удирдлага, зангилааны нийт төмөр замчдадаа амжилт хүсье.  Ташрамд дурдахад өнгөрсөн онд  УБТЗ экспортын 8.6 сая тонн, импортын 4.1 сая тонн, транзит 3.1 сая тонн ачаа буюу нийт 16 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэсэн бол энэ жил уг тээврийн хэмжээг 5.1 сая тонноор буюу 31.9 хувиар нэмэгдүүлэхээр хөрш орнуудынхаа төмөр замуудтай ярьж тохирсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.