Дорнод Сибирийн төмөр замын ачилтын хэмжээ энэ оны эхний улиралд 4.1 сая тонн болсон нь өнгөрсөн оноос 16.3 хувиар их байна. Он гарсаар эхний гурван сарын хугацаанд,
– нүүрс-3.4 сая тонн (2025 оны 1-3 дугаар сартай харьцуулахад +24.3 хувь)
- тоног төхөөрөмж-122.1 мянган тонн (+17.2 хувь)
– аж үйлдвэрийн бараа-118.2 (1.9 дахин өссөн)
- барилгын ачаа-56.1 мянган тонн (-55.4 хувь)
- автомашин – 54.6 мянган тонн (+18.4хувь)
- өнгөт металл-45.3 мянган тонн (-43 хувь)
- химийн бодис, сод – 43.4 мянган тонн (-4хувь)
- аж үйлдвэрийн түүхий эд – 38.7 мянган тонн (-22.6 хувь)
- цемент-29.8 мянган тонн (+13.3 хувь)
– үр тариа-21.7 мянган тонн (-17.3 хувь)
– цаас-21.3 мянган тонн (-30.5 хувь)
2026 оны гуравдугаар сард Буриад улсын Дорнод Сибирийн төмөр замын сүлжээнд 1.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2025 оны гуравдугаар сараас 10.8 хувиар их байна.
