Нүүр УБТЗ ХНН Ачааны хэмжээ тохирох хурал эхэллээ
УБТЗ ХНН

Ачааны хэмжээ тохирох хурал эхэллээ

G.Press 3 жилийн өмнө 165 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага буюу ОСЖД-ийн гишүүн төмөр замуудын III комиссын 5 дугаар хэсгийн зөвлөгөөн өнөөдөр цахимаар эхэллээ. Зөвлөгөөн ирэх сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ онд гишүүн төмөр замуудаар тээвэрлэх гадаад худалдааны ачаа, тээврийн хэмжээг тохиролцохоос гадна түүнийг хэрхэн зохион байгуулах талаар арга хэмжээ боловсруулах юм. Мөн 2022 онд төмөр замаар тээвэрлэсэн экспорт, импортын болон дамжин өнгөрөх тээврийн хэмжээ Монгол Улсын хувьд хэрхэн биелснийг ачааны нэр төрөл, чиглэл тус бүрээр мэдээлж, хөрш төмөр замуудаас санал болгох импортын болон дамжин өнгөрөх ачааны хэмжээг хамтран тохирох аж.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.