Төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор суурь бүтцүүдийн анхдугаар зөвлөгөөнийн өнгөрөгч пүрэв гарагт зохион байгуулсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл зөвлөгөөнөөр дараах 7 асуудлуудыг хэлэлцэж тохиролцлоо.

  1. Суурь бүтцүүдээр 2023 онд дамжуулан тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцох,
  2. Галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулалтын талаар,
  3. Ачаа тээврийн ажлын зохион байгуулалтын талаар,
  4. Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын талаар,
  5. Нэгдсэн технологийн горимын төслийн талаар,
  6. Бусад асуудал (тариф, төлбөр тооцоо, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын хангах талаар),
  7. Дараагийн ээлжит зөвлөгөөн зохион байгуулах хугацаа, хариуцан зохион байгуулагчийг тохиролцох.

Ташрамд дурьдахад тус зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн яам, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиантранс лайн” ХХК, “Монголиантранс ложистик” ХХК-ийн төлөөлүүд оролцсон юм.