УБТЗ ХНН-ийн даргын А/640 тоот “Ачааны вагоны паркийг өвлийн тээвэрлэлтэд бэлтгэх тухай” тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Вагоны аж ахуйн албаны харьяа Вагон ашиглалтын депогийн хамтолон техникийн үзлэг, засвар, үйлчилгээний ажлыг есдүгээр сарын 15-наас эхлүүллээ. Вагончид УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр ачаа тээврийн үйл ажиллагаанд оролцож буй бүх төрлийн ачааны вагоны техникийн бэлэн байдлыг арваннэгдүгээр сарын 1 гэхэд бүрэн хангах юм байна.
Тодруулбал, 2026-2027 оны өвлийн тээвэрлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд УБТЗ ХНН-ийн эзэмшлийн 1376 вагон, хувийн хэвшлийн эзэмшлийн болон түрээсийн 2436 вагон, нийт 3812 ачааны вагоныг техникийн үзлэг, засвар, үйлчилгээнд хамруулна6 Одоогийн байдлаар, ачааны вагоны паркыг өвлийн тээвэрт бэлтгэх ажил 23 хувьтай үргэлжилж байна гэж манайд мэдээллээ.
Хүйтний улиралд вагонд үүсэж болзошгүй эвдрэл, техникийн саатлыг урьдчилан илрүүлж, шаардлагатай засвар үйлчилгээг хугацаанд нь чанартай хийх нь ачааны вагоны паркийн ашиглалтын найдвартай байдлыг дээшлүүлэх, гэнэтийн саатал болон сул зогсолтыг бууруулах, ачаа тээврийн хэвийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
