Нүүр Спорт Ачааны вагон засварын депогийнхон 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа
Спорт

Ачааны вагон засварын депогийнхон 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа

G.Press 9 сарын өмнө 107 үзэлт 0 сэтгэгдэл

 

“УБТЗ”-ын Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн хамт олон гавьяат тамирчин Б.Ариунцэцэгийн нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн талбай байгууллаа. “Ulaanbaatar Amozons” багийн тамирчин Б.Ариунцэцэг Сэлэнгэ аймгийн Мандал сум, Зүүнхараад төрж өссөн юм байна. Мөн түүний аав нь тус депод ажилладаг ажээ. Тэд нутгийнхаа уугуул тамирчны бахдам амжилт алдрыг хүндэтгэж, ийнхүү шинэхэн талбайгаа нээж байна. Энэ нь төмөр замчид чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнддээ анхаарах боломжийг нээсэн, хүүхэд залуусын хүсэл мөрөөдлийг дэмжсэн ажил болжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.