Нүүр Гадаадын төмөр зам Ачааны галт тэрэгний тоормосны туршилтыг хийж байна
Гадаадын төмөр зам

Ачааны галт тэрэгний тоормосны туршилтыг хийж байна

G.Press 11 сарын өмнө 121 үзэлт 0 сэтгэгдэл

 

Энэхүү технологи дээр ажилласнаар өртөөдийн нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.

Туршилтыг 2024 онд Свердловск, Хойд Кавказ, Алс Дорнодын төмөр замд эхлүүлсэн байна. Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлс, урамшуулалтын газрын мэдээлснээр, дамжин өнгөрөх галт тэрэгний автомат тоормосны богиносгосон туршилтын явцад зарцуулах хугацааг бууруулж, ингэснээр нийт үйл ажилагааны хугацааг 28 хувиар бууруулах явдал юм.

Өмнө нь тоормосны туршилтын журмыг хоёр үзэгч хийдэг байсан. Түүгээр ч барахгүй тэдний нэг нь ажиллаж байгаа зүтгүүрийн бүхээгт байж, энэ үед зүтгүүрийн багийнхан үйл ажиллагааны төгсгөлийг хүлээж байдаг байсан. Шинэ журмын дагуу туршилтыг галт тэрэгний сүүл хэсэгт байгаа нэг үзэгч-засварчин хийж, бүхээгт байгаа машинч тоормосны системийн хэвийн ажиллагааны талаар тэмдэглэл хийнэ.

"Үйл ажиллагааны оновчтой дарааллыг сонгож, цаг хугацааны стандартыг тоног төхөөрөмжийн техникийн шинж чанарт нийцүүлсэн. Үүнээс гадна, вагон-үзэгчдийн зэрэгцээ гүйцэтгэдэг үйлдлүүдийн хугацаа хасагдсан" гэж тус газраас мэдэгдэв. Жишээлбэл, Хабаровск-2 вагон депогийн засвар үйлчилгээний цэг дээр үйлдвэрлэлийн бус олон алдагдлыг арилгах боломжтой болсон, ялангуяа үзэгчийг машинчийн кабин руу орж ажиллахад зарцуулах хугацаа хэмнэгдсэн гэжээ.

 

                                        Л.Сурмаа

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.