Тээвэр зохион байгуулалтын албаны даргын 04 тоот тушаалын дагуу “Ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллая” сэдэвт онол ба практикын сургалт Сүхбаатар өртөөнд зохион байгуулагдаж байна. 16 өртөө, зөрлөг, хоёр шилжүүлэн ачих ангиас 30 гаруй ажилтан оролцож, хилийн өртөөний ажлын онцлог, ачаа тээврийн ажлын зохион байгуулалттай танилцаж байна. Сургалт зөвлөгөөнийг Сүхбаатар өртөөний дарга Х.Хоролсүрэн нээж, ачаа тээврийн байцаагч Б.Ванчинхүү, ачаа тээврийн техникч Э.Ундрам, Сүхбаатар өртөөний зорчигч тээвэр хариуцсан орлогч Б.Хэрлэнбат, тус өртөөний зорчигч тээвэр хариуцсан орлогч Г.Эрдэнэцэцэг нар сургалтыг явууллаа. Энэ удаагийн онол практикын хуралд 16 өртөө, зөрлөг, АБТЭМА-аас 30 гаруй ажилтан оролцож, хилийн өртөөний ажлын онцлог, ачаа тээврийн ажлын зохион байгуулалттай танилцсан юм.