Нүүр Цаг үе Ачаа тээвэр өнгөрсөн оныхоос өсөв
Цаг үе

Ачаа тээвэр өнгөрсөн оныхоос өсөв

G.Press 14 цагийн өмнө 19 үзэлт 0 сэтгэгдэл

Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН энэ оны эхний есдүгээр сарын байдлаар 25.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.5 сая тонноор илүү байна.

Үүнийг задалж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл, импортын 3.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 17.4 хувиар, экспортын 9.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 11 хувиар, орон нутгийн 8.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2.7 хувиар өнгөрсөн оны мөн үеэс тус тус илүү байна. Харин транзит 4.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.4 хувиар дутуу байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэсэн ачаа сүүлийн дөрвөн жил дараалан  эрчимтэй өсөж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.