“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 723.1 мянган тонн ачаа тээвэрлэснээс “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 399.7 мянган тонн ачааг тус тус тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 452 хувиар өссөн үзүүлэлт аж. 

Энэ оны эхний улирлын ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөгөө 97 хувь, гуравдугаар сарын ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөг 119 хувиар давуулан биелүүлээд байна.

Нэгдүгээр улиралд тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 437.3 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 177.6 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 31 мянган тонн, аммонийн нитрат 1 мянган тонн, бусад ачаа 76 мянган тонныг тус тус тээвэрлэжээ.