Нүүр Уул уурхай 59 вагон АИ-92, 134 вагон дизель түлш орж ирнэ
Уул уурхай

59 вагон АИ-92, 134 вагон дизель түлш орж ирнэ

G.Press 7 сарын өмнө 115 үзэлт 0 сэтгэгдэл

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өчигдөр /2025.10.28/ Монгол Улсад тулгамдаж буй шахатууны хомсдол, шаглаж зарж буй автобензины асуудлаар  шуурхай хуралдсан. Хуралдааны үеэр АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “БНХАУ-аас аравдугаар сардаа багтаан импортоо нэмж 2000 тонныг, 11 дүгээр сард 15 мянган тонн АИ-92 автобензин, 20 мянган тонн дизель түлш худалдаж авах захиалгыг баталгаажуулсан. Дизель түлшийг тодорхой шалтгааны улмаас нийлүүлэх боломжгүй байдаг. Харин АИ-92 автобензинийг нийлүүлэх боломжтой. Өнөөдрөөс эхлээд ачилтыг хийж байна. Ирэх долоо хоногт нийслэлийн нутаг дэвсгэрт орж ирнэ. Нийтдээ 60 вагоноор шилжүүлэн ачих боломжтой. Шилжүүлэн ачих байгууламжид 3000 м.кубын хоосон сав бэлдсэн. БНХАУ-аас орж ирж буй вагоныг богино хугацаанд шилжүүлэн ачаад явна. Дизель түлшний хувьд аравдугаар сар гарснаас хойш 1600 вагон буюу ойролцоогоор 96 мянган тонн бүтээгдэхүүнийг Сүхбаатар өртөөгөөр хүлээн аваад байна. Монгол Улсын сарын хэрэглээ 110-140 мянган тонн орчим байдаг. Иймд нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна" гэж мэдээллээ.

Тэгвэл өнөөдөр /2025.10.29/ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаас АИ-92 автобензиний импорт тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулахдаа, Монгол Улсын хэмжээнд нийт 51 вагон АИ-92 автобензин байгаа аж. Эрдэнэт өртөөнд таван вагон, Дархан өртөөнд дөрвөн вагон, Сайншанд өртөөнд таван вагон тус тус буусан хэмээлээ.

Сүхбаатар өртөөнөөс  37 вагон АИ-92 автобензин дараах чиглэлүүдэд хүргэгдэж байна.Тодруулбал, Улаанбаатарт таван вагон, Толгойт өртөөнд 25 вагон, Рашаант өртөөнд таван вагон, Багануур өртөөнд хоёр вагон АИ-92 автобензин байгаа ажээ. Харин нэмэлтээр ОХУ-ын Наушки өртөөнөөс Сүхбаатар өртөөнд орж ирэх шатахуун түлшний нийлүүлэлтийн мэдээллийг дурдвал,

  • 11.00 цагт – бензин хоёр вагон

  • 13.00 цагт – бензин 20 вагон, дизель түлш 42 вагон

  • 15.00 цагт – бензин таван вагон, дизель түлш 57 вагон

  • 22.00 цагт – бензин 32 вагон, дизель түлш 35 вагон орж ирэхээр төлөвлөжээ.

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамаас өгсөн албан мэдээллээр өнөөдөр нийтдээ 59 вагон АИ-92 автобензин, 134 вагон дизель түлш Сүхбаатар өртөөнд орж ирэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.