Өнөө жилийн замын их засварыг Дулаан-Ерөө хоорондын 14.9 км, Мааньт-Агуйт хоорондын 19.1 км замд хийхээр төлөвлөжээ. Үүнээс гадна Замын аж ахуйн албаны хэмжээнд зарим зөрлөгийг өргөтгөх, гүүр, хоолой барих, сунгах зэрэг томоохон ажлууд төлөвлөсний зарим нь эхэлсэн байна. Тухайлбал, Ерөө-Орхон зөрлөг хоорондын 72 дугаар км-т 57.24 метрийн урттай төмөр бетон гүүр барьж байна. Мөн Цайдам зөрлөгийн өргөтгөлийн ул шорооны ажил эхэлжээ. Уг зөрлөгийн өргөтгөлийн хүрээнд гурван хоолой сунгана. 36 дугаар зөрлөгийн өргөтгөлийн ул шорооны ажлыг өнгөрсөн жил хийж дууссан тул энэ жил зам угсралтын ажлыг хийх аж. Түүнчлэн, Хангай зөрлөгийн өргөтгөлийн ажлыг ирэх зургадугаар сарын 10-ны үеэс эхлэх бөгөөд энэ хүрээнд хоёр хоолой сунгахаар төлөвлөжээ. Үүнээс гадна өнгөрсөн онд өргөтгөсөн Ногоонтолгой зөрлөгт барих 24.18 метр урттай төмөр бетон гүүрийн тендер зарлагдаад байна.