Брянскийн машин үйлдвэрлэлийн завод 2ТЭ28 шинэ зүтгүүрээ танилцууллаа. Өмнөх загварууд, тухайлбал, 2ТЭ25К2М зүтгүүрт АНУ-ын General Electric компанийн хөдөлгүүрийг ашигладаг байсан. Харин олон улсын хориг арга хэмжээнээс шалтгаалан ОХУ бүрэн дотоодын эд ангиар тоноглогдсон 2ТЭ28 / 3ТЭ28 загварыг гаргасан аж. Үүнд Коломенскийн үйлдвэрийн 18-9ДГМ хэмээх хүчирхэг дизель хөдөлгүүрийг суурилуулжээ
Хоёр секцтэй 2ТЭ28 болон гурван секцтэй 3ТЭ28 зүтгүүрүүд нь Сибирь, Алс Дорнодын уулархаг, хүнд нөхцөлтэй Байгал-Амурын магистраль (БАМ) болон Транс-Сибирийн төмөр замд хүнд жинтэй ачааны галт тэргийг чирэх зориулалттай. Түүнчлэн тал хөндийн бүсэд 18.300 тонн хүртэлх жинтэй маш урт цувааг татах чадалтай гэжээ
