2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 274.596.109 төгрөгийн үнийн дүн бүхий 847.487 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсөж, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол таван компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Инвескор ББСБ ХК (INV +6.36 хувь), “Багануур” ХК (BAN +4.98 хувь), Үндэсний хувьчлалын сан (XOC +4.96 хувь) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Женко тур бюро” ХК (JTB -12.91 хувь), “Баянгол зочид буудал” ХК (BNG -8.57 хувь), “Дархан нэхий” ХК (NEH -6.72 хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн энэ өдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 31.074 ширхэг нэгж эрх 13.176.078 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18 ширхэг бонд 1.733.000 төгрөгөөр,
-"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн хоёр багц /12,800 тонн/ баяжуулсан сул коксжих нүүрс 9.720.000 юань буюу 4.805.082.000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 5.094.578.187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 0.73 хувиарөсөж, 36193.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8.573.506.590.968 төгрөг боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ