Засгийн газраас УИХ-д 2024 оны төсвийн төслийг өргөн барилаа. Тухайлбал, ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтийн 59 хувийг зам тээвэр, 17 хувийг боловсрол, 11 хувийг эрчим хүч, 4.3 хувийг барилга хот байгуулалтын салбарт зарцуулахаар тусгасан байна. Харин мөнгөний бодлогын тухайд дунд хугацаанд инфляцыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Монголбанкнаас 2024 онд төсвийн төлөв суларч, 2025 оноос чангарах төлөвтэй байгааг мэдэгдсэн байна. Түүнчлэн ирэх онд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгаж, инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн суурин газарт барьсан орон сууцанд ипотекийн зээл олгохоор болжээ. Мөн орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хөнгөлөх заалтуудыг багтаажээ. Дашрамд дурдахад, хүүхдийн 100 мянган төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн олгохоор болсон байна.
Сэтгэгдлүүд
Зөвшдэ