2024 оны арванхоёрдугаар сард манай улсын дотоодын төмөр зам аар 1.79 сая тонн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх сараас 18.43 хувиар буурчээ. Өмнөх оныхтой харьцуулахад 48.49 хувиар өссөн байна.
Харин мөн сард төмөр замаар тээвэрлэсэн төмрийн хүдрийн хэмжээ 934.600 тонн болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 65.12 хувиар, арваннэгдүгээр сарынхаас 2.03 хувиар тус тус нэмэгдэж дөрвөн сарын бууралтыг зогсоожээ.
2024 онд Монголын төмөр замын нүүрсний тээвэрлэлт 20.69 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 30.17 хувиар өссөн бол төмрийн хүдрийн тээвэрлэлт 10.34 сая тонн хүрч оны мөн үеийнхээс 81.84 хувиар нэмэгдсэн байна.