Хонхор-Цагаан хяр хоорондын 27.1 км замд хийх зам шинэчлэлтийн ажил өнгөрсөн наймдугаар сарын 15-нд эхэлснийг бид өмнө нь мэдээлсэн. Одоогийн байдлаар, манай замчид 12 удаагийн цонхонд 13.2 км замыг шинэчлээд байна.
Өмнө нь, долоо хоногт их засварын цонхыг хоёр удаа авч байсан бол хүйтний эрч чангарахаас өмнө төлөвлөгөөт засварын ажлыг дуусгахын тулд есдүгээр сарын 29-нөөс долоо хоногт гурван өдөр цонх авахаар шинэчилсэн хуваарь гарган ажиллаж эхэлжээ. Цаг агаар хүйтэрч шөнөдөө хасах хэмтэй хонож эхэлсэн тул замчид маань ийнхүү цаг хугацаатай уралдан ажиллаж байна.
Цаашид 12 удаагийн цонхонд 13.9 км замд зам шинэчлэлтийн ажлыг хийж, арваннэгдүгээр сарын 4-ний өдөр сүүлийн цонхыг Хайрхан зөрлөгийн гол замд хийхээр төлөвлөж байна хэмээн ЗЗМС-аас манайд мэдээллээ.